АНУ хаалт

16.04 Ираны тугтай тээврийн хөлөг онгоц АНУ-ын хаалтыг үл тоон Бандар Аббасаас Ираны эрэг даган Хормузын хоолойгоор нэвтрэхийг завдсан. АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц тэр онгоцыг чиглэлийг анхааруулан өөрчилж Иран луу буцаав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны нөхөн төлбөр

15.04 Иран НҮБ-ын индэр дээрээс Бахрейн, Саудын Араб, Катар, АНЭ, Иордан улс тэдний нутагд эвсгэрээр дамжин АНУ-ын Израилын халдан түрмэгийэл үргэлжилсэн тул тэдгээр орныг нөхөн төлбөр төлөхийг сануулав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Англи хандлага

15.04 Англий засгийн газар оросын газрын тос, байгалийн хийн түлшний танкер хөлөг онгоцыг тэнгисийн цэргийн хүчинд эзлэн авахыг хориглолоо. Хоёр долоо хоногийн өмнө Английн ерөнхий сайд Стармер оросын сүүдрийн тээврийг таслан зогсооно гэж мэдэгдсэн боловч одоогоор Английн тэнгисийн цэрэг саатуулсан баривчилсан оросын хөлөг онгоц байхгүй, Ла Маншийн хоолойгоор оросын хөлөг онгоц зочрсоор байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израилын ирээдүй

17.04 Израилын 12-р суваг телевизийн санал асуулгаар израилчуудын 56 хувь нь Бэнямин Нэтянахуг ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуүлах бодолгүй байгаа аж.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад цөмийн хөгжил

15.04 Хятад улс 2026 он буюу энэ жил 7 ширхэг цөмийн цахилгаан станц барьж байгуулан, ашиглалтад оруулснаар дангаараа 60 гаруй цөмийн цахилгаан станцтай улс болно. Хятад улс цөмийн цахилгаан станцын барилга угсрлатын ажилаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд одоогийн байдлаа 36 шинэ цөмийн барилга байгууламжийн ажил өрнөж байна. Тус улс дотоодын Хуалунг Нэг (HPR1000) реактор, бага оврын модуль реактор (SMR), ураны оронд тори ашигладаг торийн реакторын технологид гол анхаарлаа хандуулж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Поп лам

15.04 Поп лам “Дэлхий хэд хэдэн дарангуйлагчийн гарт зовж шанаж байна” гэж мэдэгдэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Пакистан Ираны харилцаа

15.04 Пакитан улсын зэьсэгт хүчний командлагч Асим Мунир Ираны нийслэлд Тегеранд хүрэлцэн ирснийг Ираны гадаад явлын яамны сайд Арагчи угтан авлаа.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

НҮБ Израил

15.04 НҮБ-ын Хүний эрхийн консул дэлхийн бүх оронд Израил улсад зэвсэг нийлүүлэхийг зогсоохыг шаардав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Сирийн цэргийн бааз

15.04 Сири улс хуучин АНУ-ын бүх цэргийн баазыг хараа хяналтдаа оруулсан гэж мэдэгдэв. Сирийн хойд нутгаар АНУ-ын 8 цэргийн бааз байрлаж байсан, Омар газрын тосны нөөц газар, Коноко байгалийн хийн нөөц газар, Хасака газрын тосны орд, Касрак зэрэг газар нутагт тус цэргийн баазууд байрлаж байсан. ISIS олон улсын террорист байгуулагын халдлагаас сэргийлэх зорилгоор байрлаж байсан гэх боловч эдгээр АНУ-ын цэргийн бааз газрын тос, байгалийн нөөц газруудыг хянаж байсан байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад улс шоконд орж байна.

15.04 Трамп Хормузын хоолойд хийж байгаа ажил Хятадад таалагдахгүй байгаа. Хятад улс Оростой багйалийн хий дамжууулах Power of Siberia 1 төслийг хэрэжүүлж байгаа, зүүн хэсгийн маршрут саяхан ажил нь дууссан. Power of Siberia 2 буюу монголоор дамжих Ямалаас жилд 50 тэрбум кумбетр байгалийн хийн хоолойн дамжуулах төсөл болон алс дорнодын хийн хоолойн төслийг хурдасгах талаар хэлэлцэж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Трампаас өөр АНУ-ын нэг ч ерөнхийлөгч Нэтьянахугийн Иранд довтлох төлөвлөгөөг дэмжээгүй.

10.04 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри “Нэтаньяху үргэлж бидний Ирантай дайтуулахыг хүсдэг байсан. Обама ерөнхийлөгч байхад ирж төлөвлөгөгөө танилцуулсан. Обама татгалзсан. Байден татгалзсан. Ерөнхийлөгч Буш татгалзсан.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Солонгос бүх хөдөлгөөнт утасгүй инернэтээ үнэгүй болгов.

15.04 Хэрэглэгч бүр 400Кб/с хурдтай интернэт ашиглаж болох ба хэрэв тухайн хэрэглэгчийн багц нь дуусвал автоматаар “улсын үнэгүй” багц руу шилжинэ. Ийм шинэлэг саналыг томоохон үндэсний операторууд бүгд дэмжин хамтран ажиллахаар тохиролцжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Украин, Турк байхгүй бол дайны хүчин чадлаараа Европ Оростой тэнцэхгүй.

15.04 Зеленский: “Англи, Украин, Турк, Норвеги. эдгээр улс европын хүчирхэг 4 улс. Англи, Украин, Туркийн зэвсэгт хүчин нийлбэл Оросоос илүү гарна. Энэ 4 орон нийлж тэнгис далайг хянаж, тэнгэр агаарыг хянаж чадна, тэдний явган цэргийн хамгийн том.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Герман эрчүүдийн хилийн хоригийг түр цуцлав.

11.04 Герман улс 17-45 насны эрсүүдийн хилийн чанадад гарах аялахыг хориглоод байсныг цуцалжээ. Зэвсэгт хүчний байгууллагаас зохих зөвшөөрөл авсны дараа хилээр гаргах зохицуулалттай байв. Батлан хамгаалах яамны сайд Присториус энэ горимыг зөвхөн хямралын үед мөрдөн хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНЭмират улс Украин мэргэжилтнүүдийг урив.

10.04 Арабын нэгдсэн эмират улс Иран тус улсын тугай хамгаалалттай 5 цэгт дроноор довтолж хохирол учруулсан тул украины мэргэжилтнүүдийг тус оронтой хамтран ажиллахыг урьжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Cи дарга Оросын гадаад харилцааны яамны сайд Лавровтой уулзав.

15.04 Хятадын ерөнхийлөгч Си Зинпин Оросын гадаад харилцааны яамны сайд Лавровтой уулзав. Хормузын хоолойн хямралаас болж доголдсон тус улсын энерги газрын тосны хангамжийн асуудлыг зохицуулахад Оросын тал туслах талаар ярилцсан. Орос Хятадыг энерги газрын тосоор хангахад бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израйл анхааруулж байна.

Израйлын зэвсэгт хүчин Өмнөд Ливан, Захрани голын өмнөд эрэгт оршин суудаг ард иргэдэд нутгаа орхин гарахыг анхааруулжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ливан, Израйл уулзаж байна

14.02 АНУ-ын Вашингтон хотод Ливан улсын элчин сайд Нада Хамеда, АНУ-ын Ливан дахь элчин сайд Мичелла Исса, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Израйлын АНУ дахь элчин сайд Еэшиэл Леитэр нар уулзаж байна. 1948 онд Израйл улс байгуулагдсанаас хойш дайсагнасан харилцаатай байсан, Арабын бусад улс орны адил Израйлтай албан ёсны дипдломат харилцаа тогтоогоогүй, 1955 онд Ливанд Израйлчуудтай харилцаа тогтоохыг хуулиар хориглосон.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Зеленский:

14.04 “Манай түнш хамтрагчид үнэнээсээ украинд сонгууль явуулахыг хүсч байна уу эсвэл зүгээр намайг солихыг хүсч байна уу гэдэг асуултанд хариулах ёстой. Сонгууль хэрэв дайн дуусгах нөхцөл болох бол эхлүүлье, харин та бүхний замд саад болж байгаа надаас ангижрах гэж байгаа бол адаглаад хууль ёсны дагуу хийх хэрэгтэй. Европын бүх улс орноос илүү украин авлигад автсан гэвэл тэр ташаа ойлголт шүү.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Украинчууд цэрэг татлагаас зугтаж байна.

Украины эрчүүд цэрэг татлагаас янз бүрийн аргаар зугтааж байна. Украин эр хүйсээ солиулах мэс засал хийлгэн цэрэг татлагаас зугтах оролдлого хийжээ. Бүртгэл нь солигдоогүй байсан тул цэрэг татлагынхан түүнийг хүчээр цэрэгт татсан. Мөн цэрэг татлагын албаныхныг эсэргүүцэн зодолдох тохиолдол маш их гарч байгаа, бүр хутгалж алсан ч тохиолдол гарсан.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Apple Maps Ливаны газрын зургаас хот сууринг арилгав.

13.02 Apple Maps Ливан улсын газар нутгийн газрын зургаас тосгон суурин газар, жижиг хотыг арилгаж зөвхөн том хотуудыг үлдээжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израйл цэрэг Ливанд

13.04 Израйл цэрэг Өмнөд Ливаны Бинт Жбел хотын Хизболла бүлэглэлийн дурсгалын хөшөөний өмнө зогсоно.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Исүс Трамп.

Трамп өөрийгөө дүрсэлжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ким Чен Ун хороолол, шинэ гудамж нээв.

16.02 Ким Чен Ун нийслэл Пёнян хотод Оросын Курск мужид дайнд оролцсон дайчдын алдрыг мөнхжүүлэн “Шинэ од” хэмээн нэрлэсэн орон сууцны шинэ, хороолол, гудамжны нээлтэд оролцов. Дайнд амь үрэгдсэн дайчдын гэр бүлд төслийг өөрөө санаачлан зохион байгуулсан удирдагч өөрийн биеэр орон сууцны түлхүүр гардуулжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израйлын зэвсэгт хүчин Хезболлаг довтлов.

14.04 Израйлын зэвсэгт хүчин сүүлийн хоногт хизболла бүлэглэлийн 150 цэгт агаарын цохилт өгсөн гэж мэдэгдэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Дайнаас хойш Хормузын хоолойгоор 34 хөлөг онгоц өнгөрөв.

Иран АНУ, Израйлын дайн эхэлснээс хойш хаалттай байгаад АНУ-ын хяналтаар нэввтрэх болсноос хойш хоолойгоор сүүлийн 2 хоногт ердөө 34 хөлөг онгоц нэвтэрчээ. Өдөрт 130 газрын тос тээвэрлэгч танкер хөлөг онгоц зорчдог байсан уг хоолойгоор өдөрт Ирантай найрсаг харилцаатай улс орны ердөө 7 танкер зорчдог болжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Энэтхэг Оросоос зенит пуужингийн систем худалдан авна.

Энэтхэг улс Оросоос зенит пуужингийн С-400 системд зориулсан 288 ширхэг зенит пуужин худалдан авахаар болжээ. Нийт багц худалдан авалтын дүн 1,000,000,000 доллар болсон бөгөөд Энэтхэг Пакистаны эсрэг хийсэн дайны үеэр ашигласан С-400 систем дайны талбарт үр дүнтэй болох нь батлагдсаны гаргалгаа болжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

ТIME сэтгүүл

10.04 Таим сэтгүүлд “Гарц гаргалгаа хаана байна? Трамп Ираны дайнаас хэрхэн мултрах арга зам хайж байна” нэртэй нийтлэл хэвлэгджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Нэг хүнд оногдох ДНБ

2000 оноос 2026 он хүртэлх нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж буй 15 улс орон.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад Иран АНУ

13.04 БНХАУ АНУ-ад тухайн бүс нутгийг хянадаг Ирантай байгуулсан эрчим хүчний гэрээний дагуу Хормузын хоолойг үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгдэж хөндлөнгийн оролцооноос сэргийлж тус орны тэнгисийн цэргийн хүчин тус хоолойн орчим үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах болно гэж мэдэгдэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Урсула Унгар

13.04 ЕХ-ны удирдах байгууллага ЕвроКомиссын ерөнхийлөгч Урсула: “Унгар Европыг сонголоо. Унгар европ замналыг сонголоо. Холбоо маань хүчирхэгжсээр.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ пуужин

15.04 АНУ Ирантай хийсэн дайны үеэр хамгийн сүүлийн үеийн технологийн, онч өндөртэй баллистик пуужингийн нөөцөө шавхаж шинэ пуужингаа ашиглаж эхэлсэн гэж мэдээлэв. Шинэ үеийн PrSM пуужинг ираны дайн эхлэхэд байлдааны талбарт анх туршиж эхэлсэн, хуучны ATACMS системийн халж, тусгал, ончийг сайжруулсан энэ системийн пуужинг агаарын зэвсэглэлд ашиглаж эхэлж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Умард Солонгос туршилт

14.04 Умард Солонгос хөлөг онгоцны зэвсэглэлийг сайжруулах хүрээнд стратегийн далавчит 2 пуужин, хөлөг онгоцны эсрэг 3 пуужинг туршив.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны дайны алдагдал

14.04 Иран дайны хохирол 270 тэрбум доллар болсон, нөхөн төлүүлэхээр хичээж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Оросын сануулга

14.04 Орос улс Ираны Бүшэр цөмийн байгууламжийг довтолж оросын иргэнийг гэмтээсэнд Израилын талд хандаж ноцтой анхаарахыг сануулав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Голф Аваргуудын тэмцээн

13.04 АНУ, Жоржиа муж, Августад болсон 2026 оны Мастеруудын тэмцээнд Рори МакИлрои 276 оноогоор аваргаллаа. Уг тэмцээний шагналын сан 21 сая доллар бөгөөд түүхэн дэх аваргуудын тэмцээнд даагаа нэхэж түрүүлсэн 4 дэх тоглогч болов.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ-ын шаардлага

13.04 АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээрээс явахдаа Иранд Ираны нутаг дэвсгэр дээрх уран баяжуулах бүх үйл ажиллагааг зогсоох, цөмийн зориулаттай барилга байгууламжаа зогсоож устгах, ираны нутаг дэвсгэрт байгаа баяжуулсан ураныг устгах, бүс нутгийн амар амгалан байдал, аюулгүй байдал, халдан довтлохгүй байх гэрээ бүс нутгийн улс оронтой байгуулах, хамас, хизболла, хуситын алан хядах байгууллагыг бүх талаар дэмжихээ зогсоох, Хормузын хоолойг бүрэн нээх гэсэн албан хүсэлт шаардлага тавьжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ хаалт

13.04 АНУ-ын тэнгисийн цэрэг Хормузын хоолойг Даваа гаригийн 10 цагаас бүрэн хааж байна. Энэ хаалт Ираны боомт болон тухайн бүс нутгийн бүх боомтоос орох гарах бүх усан замын тээврийн хөлөг онгоцны хөдөлгөөнд хамааралтай, Ираны болон эрэг орчмын бүх боомтоос орох гарах хөдөлгөөнийг бид хянах болно.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ванс: Украин, Орос

08.04 Орос, Украины хувьд нутаг дэвсгэрийн хэдхэн квадрат километр газрыг хэн авах тухайд л арцалдаад байгаа шүү дээ. Энэ зэргийн асуудлыг тохролцож шийдчилгүй хэдэн зуун мянган орос, украин залуусын амь насаар тоглож, олон олон жил хүч чадал, эдийн засгаа булшилж нураах шаардлага байгаа юм уу? Мэдээж, үгүй. Аль аль тал нь бодох л хэрэгтэй.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Орос газрын тос

10.04 Энэтхэг улс Оросоос 2 сард худалдан авсан газрын тосны хэмжээнээс 3 сард 90 хувь илүү их газрын тос худалдан авсан ч Ойрхи Дорнодын газрын тосны хямралыг даван туулахад дорвитой нөлөө үзүүлсэнгүй.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Украин контрабанд

06.04 Украины дипломат ажилтныг Польшийн хил дээр томоохон хил давсан хулгайн наймааны улмаас саатуулав. Тэр 140,000 доллар, 68,000 евро, 12 кг алт, 13,8 кг үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг оролджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хорт хавдрын вакцин

14.04 Орос хорт хавдрын эсрэг мРНК-вакцин (дархлааны системийг хавдрын эсрэг ажиллуулдаг) зохион бүтээснээ саяхан зарласан. Меланом буюу арьсны хавдрын “Неоонковак”, бүдүүн гэдэсний хавдрын эсрэг “Онкорна” зэрэг вакцины туршилт эмнэлзүйн 2 шатанд явагдаж, вакцин туршсан анхны өвчтөний биеийн байдал сайн байгаа тухай Оросын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдээлэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц АНУ тийш

13.04 Америкийн газрын тосыг худалдан авах ажиллагаа нь Хормузын хоолойн сөргөлдөөнөөс болж зогссон орнуудын 121 хоосон газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц ерөнхийлөгч Трамп шавдуулсны дагуу АНУ тийш хөвж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Испанийн тэргүүн хатагтай

13.04 Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн эхнэр авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдов.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятадын газрын тос тээвэрлэгч ганцаар

14.04 Хятадын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц АНУ-ын тэнгисийн цэрэг хаасныг үл тоон Хормузын хоолойгоор зорчиж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Трамп Кубын тухай

13.04 “Иран улстай асуудлаа шийдсэний дараа бид Куба улстай учраа олно.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Маск vs. Сорос

12.04 Алекс Сорос: “Унгарын ард түмэн улс орноо эргүүлэн авлаа. Бугласан авлига, гадаад харилцааны хөндлөнгийн оролцоонд том цохилт боллоо.”

Илон Маск: “Соросын сан Унгарыг эзэлжээ.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Унгарын шинэ засгийн тэргүүн Питер Мажяр

13.04 “Би давтаж хэлье, энэ бол зөвшилцсөн шийдэгдсэн асуудал (ЕХ Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох ). Энэ талаар дахиж сөхөж ярих шаардлагагүй. Бид нээлттэй, шударга байх ёстой. Дайны байдалд байгаа Украин улсыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг мөн дэмжихгүй байна, ойрын 10 жилд дэмжихгүй.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны Ми-28

13.04 Дайны өмнөхөн иранд очсон оросын хоёр Ми-28 нисдэг тэрэг Тегераны дээгүүр эргүүл хийж байна. АНУ тэдгээрийг устгасан гэж мэдэгдсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

VI үеийн сөнөөгч онгоц

11.04 Англи, Япон, Итали 6-р үеийн сөнөөгч онгоц бүтээх Дэлхийн агаарын тулааны хөтөлбөрийн (GCAP) хүрээнд Эджвинг англи, япон, италийн хамтарсан компанитай 850 сая долларын гэрээ байгуулжээ. Онгоцны дизайн тодорхой болоогүй ч сүүлгүй, хос хөдөлгүүрт, делта хэлбэрийн далавчтай хоёр босоо тогтворжуулагчтай байх аж.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад Иранд

11.04 Америкийн тагнуулын алба Хятад улс Иранд агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ систем илгээхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Мажар vs. Орбан

12.04 Унгарын ерөнхий сайд АНУ, Оросын ойрын түнш Виктор Орбан засгийн эрхийг 16 жил барьсны эцэст 199 суудалт парламентын сонгуулиар 138 гишүүний санал авсан өрсөлдөгч ЕХ, НАТО-г дэмжигч, европын парламентын гишүүн Петер Мажарт засгийн эрхээ алдав. “Бид өнөөдөр хамтдаа Унгар улсыг чөлөөллөө. Бид ЕХ, НАТО-гийн хүчирхэг холбоотон байх болно” гэж Мажар мэдэгдэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Англи шийдэл

12.04 Англи АНУ-ын Хормузын хоолойг хаах асуудалд хамтран оролцохгүй, Франц болон бусад холбоотнуудтай томоохон эвсэл байгуулж хамтран усан замын тээврийн чөлөөт байдлыг хамгаалах талаар хичээнгүйлэн ажиллана.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ-ын танкер онгоц

12.04 АНУ-ын агаарын цэргийн хүчний KC-135 танкер буюу агаарын түлш тээвэрлэгч онгоц Английн Милденхол агаарын цэргийн баазад газардаж байна. Тус онгоц Саудын Арабын султан хааны агаарын цэргийн баазад Ираны довтолгоонд өртөн шархадсан 5 танкер онгоцны нэг юм.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны тухай Ванс

09.04 Сайн мэдээ нь бид хэлэлцээрээ нэг өдөр сунгасан. Муу мэдээ нь хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. Бид хэлцэлд хүрч чадалгүй АНУ буцах нь.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Английн батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга

09.04 Оросын 3 шумбагч Английн харьяа далайн усанд ажиглагдсан тухай: “Ерөнхийлөгч Путинд хандаж хэлэхэд бид та бүхний ажиллагааг манай тэнгисийн ёроолд байгаа манай кабел, шугам хоолой орчим хийж байгаа үйлдлийг чинь ойроос, тун ойроос ажиглаж байгаа шүү. Тэдгээрийг эвдэх ямар нэгэн оролдлого хийвэл ноцтой үр дагаварт хүргэнэ гэдийг анхаараарай”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны тэнгисийн цэргийн хөлөг онгоц

10.04 Ираны тэнгисийн цэргийн Махдави олон зорилгот, аялалын томоохон хөлөг онгоц америкийн нисэх хүчний довтолгооны дараа.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Цагаан ордон

09.04 Цагаан ордон: Ираны энхийн хэлэлцээрий талаар худал хуурмаг мэдээлэл их явж байна. Иран бидэнд 10 заалттай төлөвлөгөө танилцуулсан нь үндсэндээ ноцтой чухал бус, хүлээн зөвшөөрч боломгүй, хэрэггүй хогийн саванд хаяхаар зүйл байсан. Олон мэдээ мэдээллийн эх сурвалж хүлээн зөвшөөрч болохуйц хэлцэл гэж ярьж байгаа боловч энэ бол ор үндэсгүй ташаа мэдээлэл.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Америк Ираны энхийн хэлэлцээр

09.04 Америк Ираны энхийн хэлэлцээр хагас сайн өдрийн өглөө Пакистаны Исламабад хотод болно. АНУ-ын төлөөлөгчид дэд ерөнхийлөгч Жеймс Ванс, төрийн тусгай төлөөлөгч Стив Виткоф, ерөнхийлөгчийн албаны зөвлөх Жаред Кашнер, Ираны төлөөлөгчид парламентын спикер Галибаф, Гадаад харилцааны сайд Арагчи.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ванс

09.04 Ирантай хийх гал зогсоох тухай хэлэлцээрт Ливаны асуудал огт багтаагүй.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хегсет

08.04 Америк Израйлын хамтарсан зэвсэгт хүчин төлөвлөсөн хугацаандаа зорилгоо биелүүллээ. Ираны тэнгисийн цэрэг бүх том жижиг усан онгоц, шумбагч бүгд живсэн. Агаарын хүчний тухайд арчигдсан. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем үндсэндээ устаж бид тэдний тэнгэрт ноёлж байна. Пуужин хөөргөх систем, үйлдвэр, пуужинг нь устгаснаар пуужингийн хөтөлбөр нь зогссон. Иран манай сөнөөгч онгоц тээвэрлэгч рүү олон зуун удаа довтолсон, тэдний довтолгоон ямар ч үр дүнд хүрээгүй.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Нэтянаху

08.04 Бид Ираны дарангуйллын тогтолцоог устгаж байна. Үүнийг бид илүү их урам зоригтой илүү их хүч нэмэгдүүлж хийж байна. Өчигдөр манай нисэгчид ираны агаарын хүчний бааз дахь тээврийн онгоц олон арван нисдэг тэрэг устгасан. Өнөөдөр төмөр зам, гүүр байгууламжийг устгасан, эдгээрийг ираны зэвсэгт хүчин ашиглаж зэвсгийн түүхий эд, зэр зэвсэг тээвэрлэж байсан. Энэ бүхнээ АНУ, Израйлын эсрэг мөн бүс нутгийн бусад улсын эсрэг, ард түмнээ дарангуйлахын тулд ашиглаж байсан. Гол агуулга нь энэ цохилт дайралт ираны ард түмний эсрэг биш, тэднийг 47 жил дарлаж байсан дэглэмийг сулруулж нураахын төлөө юм.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятадын айлчлал

08.04 БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ван И Умард Солонгос улсад айлчлав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Биткойн – Сатоши

Накамото Сатошигийн хэтэвчинд ойролцоогоор 78 тэрбум долларын үнэлгээтэйгэй биткоин байдаг, ямар нэг хөдөлгөөн ордоггүй.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Сирийн иргэний дайн

10.04 Сувеида хот нь Сирийн хойд хэсгийн төв бөгөөд тус хотод Друз цөөнх шинэ засгийн газрын хүч буюу Үндэсний гвардын хүчний эсрэг тулалдаж байна. Энэ нутаг Сирийн иргэний дайны үеэр (2011-2024) ихэнхдээ засгийн газрын хүчний харьяалалд байсан болов бослого хөдөлгөөн олонтаа өрнөж байв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Рио-дэ-Жанейро гал

08.04 Бразил, Рио-дэ-Жанейро хотын Олимпын паркийн 2016 онд олимп болоход дугуйн уралдаан зохион байгуулж байсан стадионы дээвэр шатжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад машин

2026 Хятадаас худалдан авсан автомашины тоогоор Орос улс дэлхийд тэргүүлж байна. Орос улс Хятадаас хамгийн олон суудлын автомашин худалдан авч байгаа ба Орос 855.5, Бразил 690.9, Англи 626.8 Белги 502.9, АНЭ улс 492 сая долларын автомашин худалдан авчээ. БНХАУ 2024 онд дангаараа 31 сая ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт машины үйлдвэрлэлийн 30 хувь болсон, 12,9 сая ширхэг нь цахилгаан автомашин байв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израйлын нэгэн хотын дарга

28.03 “Бид сөнөсөн, дууссан… хэдэн долоо хоног хоргодох байранд амьдарч байна. Яагаад яг одоо бид зовж тарчилж байна вэ? Бид чинь “тусгай ангиллын” сонгогдсон хүмүүс”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Оросын газрын тос Казакстанаар

04.04 “АНУ Казакстаны нутаг дэвсгэрээр дамжин Хятад руу тээвэрлэж буй Оросын газрын тосыг зөвшөөрч нэвтрүүлэхээр болов.” гэсэн мэдээ гарсан нь АНУ Казастаныг газрын тос нэвтрүүлэх эсэхийг шийддэг мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ огт тийм биш юм.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Си ба Чен

09.04 Хятадын ерөнхийлөгч Си Зинпин Таиванийн сөрөг намын (Куоминтан) дарга Чен Ли-Вунг Бээжинд хүлээн авч уулзав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны томчуул АНУ-д

07.04 Америкт амьдардаг Ираны төрийн том албан тушаалтны садан төрлийн 4,00 орчим хүний визийг цуцлахаа АНУ-ын төр зарлав. Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ларижанийн охин, хүү, үеэл, Ираны улс төрч Масумэх Эдтэкарын хүү, эрчим хүчний сайд Битарафын охин, ираны гадаад явдлын яамны сайд Зарифын хүү, зэрэг олон иран гаралтай иргэд энэ хязгаарлалтанд багтана.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Pеппер Оффсэт

07.04 Реппер Оффсэт Флорида мужийн Семинол Хард Рок буудал казино орчимд буудагджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран хүн хаалт

07.04 АНУ-ын ерөнхийлөгч иргэний барилга байгууламжийг бөмбөгдөнө гэж сүрдүүлсний дараа ираны Казерон цахилгаан станцын өмнө ираны ард иргэд хүн хаалт болон жагсав. Мөн гүүр, цахилгаан станц зэрэг барилга байгууламжаа хамгаалахын тулд тойрон жагсахыг Ираны телевиз ард түмэндээ уриалав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Сауд Арабын газрын тосны хоолой

08.04 Саудын Араб улсын булангийн орны газрын тосыг Улаан тэнгист хүргэдэг гол хоолой дроны халдлагад өртжээ. АНУ, Иран гал зогсоох тохиролцоон хүрснэс хэдхэн цагийн дараа болсон уг халдлагад зам дагуух насосны станц мөн өртсөн байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны агаарын дайралт

09.04 Ираны зэвсэгт хүчин Лаваны газрын тос боловсруулах үйлдвэрийг нь бөмбөгдсөний хариуд Арабын Нэгдсэн Эмират улсын Фүжарах газрын тосны аж үйлдвэрийн бүсийг бөмбөгдөв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Америк нисдэг тэрэг

04.04 Кувейтэд ираны дроны дайралтад өртсөн америкийн CH-47 нисдэг тэрэг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран довтолсоор

08.04 Иран пуужингууд Тел Авив хотыг бөмбөгдсөн цэгүүд

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ

04.04 АНУ-ын А-10 онгоцыг Ираны агаарын хүч буудаж унагасан.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ хэлэлцээр

09.04 АНУ-ын засаг захиргаа хагас сайн өдрийн өглөө АНУ-ын дэд ерөнхийлөгч Жейди Вэнс, тусгай төлөөлөгч Виткоф, төрийн зөвлөх төлөөлөгч Жарид Кушнар нарыг Ирантай хэлэлцээр хийлгэхээр Исламабад руу илгээнэ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Оросын хий тээвэрлэгч

04.04 Украины далайн дрон Оросын «Arctic Metagaz» хий тээвэрлэгч Мурманскаас Египет хүрч явсан далайн онгоцыг Ливи улсын эрэг орчмын далайд далайн дроноор довтолжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ агаарын дайралт

31.03 АНУ, Израйлын агаарын хүчин Ираны 2.3 сая хүн амтай, цэргийн Бадр бааз байрладаг Исфахан хот руу томоохон агаарын дайралт хийв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Трамп заналхийлэл

09.04 Өнөөдөр бүхэл бүтэн иргэншил хорвоо ертөнцөөс арчигдаж алга болж магад. Ийм юм болоосой гэж би хүсээгүй ч болох байх. Бид хийдгээ хийсэн, бүтэц тогтолцоог өөрчилсөн болохоор илүү өөр, ухаалаг, чөлөөт сэтгэлгээ давамгайлж, хувьсгалт өөрчлөл шинэчлэл ч өрнөж болохыг үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөний түүхэн дэх амин чухал мөч тохиол юу болохыг бид өнөө орой харах болно. 47 жилийн дарангуйлал, авлига, аллага дууссан. Ираны агуу ард түмнийг бурхан ивээх болтугай.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран

30.03 Иран тус улсын үйлдвэр дэд бүтцийг довтолсны хариу болгож Арабын Нэгдсэн Эмиратын томоохон хөнгөн цагааны үйлдвэрийг (Emirates Global Aliminium) пуужингаар довтолжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ

30.03 АНУ-ад Ираны дайныг эсэргүүцэн 3,000 хот суурин газарт сая сая хүн эсэргүүцлийн жагсаал хийжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны пуужин

02.04 Ираны пуужин америкийн цэргийн баазыг онов.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран

08.04 Иран улс америкийн ерөнхийлөгч Трампын заналхийллын хариуд тус улсад 15,000 орчим пуужин, 45,000 дрон бэлэн байгаа талаар мэдэгдэв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хормузын хоолой

Хормузын хоолой 161 км урт, хамгийн давчуу хэсэгтээ 33 км, өдөр бүр 20,9 сая баррел газрын тос дамжин тээвэрлэдэг. Энэ нь дэлхийн нийт газрын тосны 20 хувийг эзлэж байгаа, дэлхийн нийт байгалийн хийн 30 хувийг мөн энэ хоолойгоор тээвэрлэдэг. Хэрэв Иран 2025 онд дамжин өнгөрсөн тээврийн хөлөг онгоц бүрээс 2 сая долларын шимтгэл авсан бол тус хоолойгоор дамжин өнгөрсөн 32,000 хөлөг онгоцноос нийт 64 тэрбум доллар авах байсан.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Амазон үнээ нэмэв

02.04 Амазон Ираны газрын тосны хямралаас үүдэн хэрэглэгчийнхээ үнийг 3.5 хувиар нэмсэн, түлш, тээврийн зардлын нэмэгдэл гэнэ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Америк онгоц

04.04 АНУ-ын 2 ширхэг хар харцага нисдэг тэрэг мөн 2 ширхэг C-130 тээврийн онгоц эвдэрч шатсан сэг үлдэгдэл. АНУ-ын зэвсэгт хүчин тус онгоцнуудыг иранаас гарах үедээ олзлуулахгүйн тулд устгасан гэж мэдээлж байгаа боловч ираны зэвсэгт хүчин тус онгоцнуудыг устгасан гэж мэдээлсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ Израйлын цохилт

06.04 Ираны нийслэл Тегеранд АНУ Израйлын агаарын хүчин цохилт өгсний дараа хотын дээгүүр хар үүл хөшиглөж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Орос гол тоглогч

01.04 Путин: Иранд өрнөж буй үйл явдал энергийн зах зээл, Хормузын хоолгойгоор явагдаж буй газрын тос, байгалийн хийн тээвэрт шууд нөлөөлж байна. Олон олон улс орон компаниуд тээвэрлэлтийн хурд, зардалдаа анхаарч эхэлсэн төдийгүй амин чухал хүчин зүйл нь хямрал, цэрэг дайны сөргөлдөөн, бусад гадаад нөхцөл байдалд илүү тэсвэртэй, бага хамааралтай тээврийн замын аюулгүй, тасалдалгүй байдал, тээврийн зам сүлжээний асуудал болоод байгааг нэгэнт ухамсарлаж эхэллээ. Орос улсад дэлхий дахинд ийм шийдэл санал болгож, олон улсын худалдаа, дэлхийн тээврийн сүлжээнд зориулсан шинэ бүтэц зохион байгуулалтыг эмхлэн байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж чадна. Оросын түнш хамтрагчдад манай тээврийн зам тээвэрлэлтийн хугацааг багсгаснаар эдийн засгийн хувьд ашигтай байх төдийгүй дэлхийн ачаа барааны урсгалыг солонгоруулан өргөжүүлэх болмжтой юм.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны дээд удирдагч Можтаба Хаменей

01.04 Эцэг Али Хаменей АНУ, Израилын 2 сарын 28-нд хийсэн агаарын цохилтод нэрвэгдэн нас барсны дараа Ираны дээд удирдагчаар сонгогдсон Можтаба Хаменей. Түүний эхнэр Захру, хүү Мохаммадын хамт, эгч, бас нэг эгчийн нөхөр мөн гэр бүлийнх гишүүд АНУ, Израилын агаарын цохилтод өртөн нас барсан.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран АНУ-ын дайн

10.04 Иран АНУ-ын дайны үр дүн юу байв, хэн нь ялсан бэ?

Израил, АНУ хамтран гол төлөв агаарын хүчээр Ираны 13,000 байг устгасан, 1,000 хөдөлгөөнт пуужин харвагч, цэрэг зэвсгийн агуулах, газар дорх байгууламж, 155 усан онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах систем зэргийг пуужингаар харван сөнөөжээ. Үүнээс гадна ираны зэвсэгт хүчин, цэрэг дайны дээд удирдлагыг (98 хувь) үндсэнд нь толгой дараалан устгасан.

АНУ-ын хохирлын хувьд 6 долоо хоногийн дайны дараа 13 бие бүрэлдэхүүн амиа алдсан, 365 цэрэг шархадсан, ихэнх нь хөнгөн шарх байсан учир буцаж албандаа орсон. 7-10 нисгэгчтэй онгоц, 16, 17 ширхэг рипер дрон Ираны тал устгасан, 28 орчим нэгж техник засварлаж болохуйц эвдэрч гэмтсэн. АНУ-ын 1 усан онгоц алга болсон, живсэн байж болзошгүй. Цэргийн дайны өдрийн зардал 2-5 сая доллар, нийт цэрэг дайны зардал ихдээ 42 тэрбум доллар болсон. АНУ-ын батлан хамгаалах зардал 1 их наяд буюу 1 триллион доллар байдаг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Чикаго хотын олон нийтийн тээвэр

Чикаго хотын метрон доторхи нөхцөл байдал.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны мэдэгдэл

25.04 Иран:

– Бурханы нэрийн өмнөөс. Та бүхний дөвийлгөөд байсан цэрэг арми хүч чинь ялагдалд хүрлээ. Дэлхийд агуу хүч чадлаа гайхуулсан оронд бид орсон хавхнаасаа салах боломж олгож байна. “Ялагдал”-аа тохиролцоо гэж булзаж болохгүй. Дэлхий өнөөдөр худал үнэн гэсэн 2 ертөнцөд хуваагдаад байна. Үнэний мөрөөр яваа хүн танай суртал ухуулгад автахгүй. Зөвхөн манай улсын хүч чадал, цэрэг арми ялалт байгуулж бүс нутагт тогтвортой байдлыг буцаан авчирна….

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израил – Ливан

09.04 Израйлын агаарын хүч Ливаны Бейрут хотыг бөмбөгдөж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Иран довтолгоо

31.03 Иран Израилын Хайф хотын нефтийн агуулах руу довтоллоо.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад гэрийн робот

Хятадын робот-эхнэр буюу гэрийн робот ор хурааж, хоол хийж, хувцас угааж, жорлон цэвэрлэж чаддаг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны ерөнхийлөгч

07.04 14 сая зоригт иранчууд Иран улс эх орноо хамгаалахын тулд амиа өргөхөд бэлэн байна. Би мөн эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн байсан, байх ч болно. – Ираны ерөнхийлөгч Пезешкиан

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Дэлхийн оюун ухааны индекс

2025 Дэлхийн хамгийн ухаалаг 75 улс орны жагсаалт, Хятд тэргүүлж, Орос 6-д, Монгол улс 7-д оржээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Оросын орлого

22.03 Ираны дайн Оросод нэмэлт 250 сая долларын орлого олох боломж бүрдүүллээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Каш Пател ХМТ-ны дарга

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател 2025 онд томилогдсон, энэтхэг уганда гаралтай түүний гэр бүл цагаачлан канадаас америкт ирж суурьшсан. Хинду шашинтай, Холбооны мөрдөх товчооны дарга болж тангараг өргөхдөө хинду шашны Бхагавад Гита судар дээр гараа тавьж тангараг өргөсөн. 2022 онд кантри дуучин Алексис Вилкинстэй үерхэж эхэлсэн. Хакерууд түүний компютерийг хакердаж хувийн олон бичлэгийг нь интернэтэд тавьсны нэг бичлэг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Газрын тосны үнэ

03.04 Баррел газрын тосны үнэ 140 долларт буюу 2008 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрлээ. Дэлхийн газрын тосны 20 хувь буюу өдөрт 2 сая баррел газрын тосны бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг Хормузын хоолойг Иран улс хаасантай шууд холбоотой, мөн Оросын Усть-Луг, Приморск зэрэг боомтыг Украин довтолсон нь гал дээр тос нэмсэн үйл явдал болов.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

2026 хамгийн их зочилсон вэб сайт

2026 онд google сайтаар 94,8 тэрбум удаа буюу хамгийн олон удаа хандсан, Youtube 49,7 удаа, Facebook 9,5 тэрбум удаа ханджээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятадын шинэ цагийн пирамид

Хятадын шинэ үеийн пирамид барилга, хотын хөгжил

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Цөмийн дайн

Дэлхийд цөмийн дайн дэгдвэл яах вэ?

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Орос украин цэргийн гар тулаан

17.11.2024 Донецк муж, Трудове тосгонд орос украин хоёр цэргийн хооронд өрнөсөн гар тулаан, украин цэрэг Дмитро Масловскийг Украины баатар цолоор нэхэн шагнасан. Орос цэрэг Андрей Николаевич Григорьев 5 хүүхэдтэй якут залуу, тулааны гавьяаг үнэлэн Оросын баатар цолор шагнасан. Тулааны төгсгөлд украин цэрэг “Миний үхэх цаг болж. Намайг явуулаач, чи сайн, хамгийн шидэг нь байлаа, баярлалаа. баяртай” гэж хэлсэн байдаг. Дэлхийн дайны түүхэнд амиа алдсан ба амь насыг хороосон аль аль нь тал хожим нь алдаршсан цөөхөн тохиолдлын нэг болсон.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ ба Хятадын худалдаа

2024 АНУ ба Хятад улсын худалдааны хамгийн том түнш орнууд

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны дэмжлэг

07.04 Хэрэв нөхцөл байдал Ираны хяналтаас гарвал Ираны холбоотнууд Баб-эл-Мандеб хоолойг мөн хаах болно гэж иран мэдэгдэв. Баб-эл-Мандеб хоолойгоор өдөр 5 сая тон баррел газрын тосны тээвэр дамжин өнгөрдөг Европ, Ойрхи Дорнод, Азий холбосон томоохон тээвэрлэлтийн зам. Газрын тос, байгалийн хий, бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн стратегийн чухал ач холбогдол бүхий уг хоолой хаагдвал дэлхийд энерги эрчим хүчний үнэ, тээвэрлэлтэнд ноцтой нөлөө үзүүлнэ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Орос Иранд цохилт өгөх Израйлын энерги эрчим хүчний байгууламжийн жагсаалтыг өгсөн гэж Украины тагнуулын алба мэдээлэв.

30.03 Тагнуулын мэдээгээр Оросын тагнуулын алба Израилын стратегийн ач холбогдол бүхий 55 обьект байгууламжийг жагсаалтыг Иранд гаргаж өгсөн гэнэ. Уг жагсаалтад үндсэн гол, хотын сүлжээ ба хөдөө орон нутгийн байгууламж гэх 3 түвшний барилга байгууламж багтсан. Хэрэв эдгээр байгууламжийг Иран довтолбол Израйлын энерги эрчим хүчний салбар үндсэндээ зогсолтонд орох юм.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Украин окоп

2025 Украйны удирдлагын окоп оросын их бууны артиллерийн дайралтаар.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятад, АНУ-ын үнийн зөрүү

АНУ ба Хятадын өдөр тутмын хэрэглээний барааны үнийн зөрүү

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ шилдэг сургууль

АНУ-ын шилдэг их сургуулиуд, суралцагсдын үнэлгээ, төгсөлтийн хувь, суралцах салбарын хүрээ зэрэг 19 асуулгаар үнэлсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ Дубай

21.03 АНУ-ын Багдад дахь элчин сайдын яамны пуужингийн эсрэг агаарын хамгаалалт Ираны шахид дроныг устгав.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израйлын дайралт

2025 онд Израйл улсын дайрсан 9 улс орон

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Эпстейний паян

2019 Математикийн багш Жэффри Эпстейн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татдаг байсан төдийгүй тухайн садар зугаандаа дэлхий томчуулыг татан оролцуулсан нь илэрсэн. Түүнтэй Доналд Трамп, Билл Клинтон, Илон Маск, Питер Тиил, Сергей Брин, Ноам Чомски, Эхүд Барак, Стив Баннон, Ричард Брансон, Эндрю хунтайж, Билл Гейтс, норвегийн гүнж Метте-Марит, Төрбёно Иглан, Лес Векснер зэрэг алдартнууд ямар нэгэн сэжмээр түүнтэй хоолбогддог. Тэрээр баригдан шоронд өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн, тухайн үедээ 600 сая долларын хөрөнгөтэй, олон зуун сая долларыг садар зугаандаа зарцуулжээ.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Сансрын хиймэл дагуул

Хэнд сансарт хөөргөсөн хамгийн олон хиймэл дагуул байдаг вэ?

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Торх буюу баррел газрын тос

Торх баррел газрын тос буюу 159 литр (55 галлон) газрын тосноос бензин, дизел түлш, тосолгоо өнгөлгөөний материал, усан онгоцны түлш, асфалт замын хар, онгоцны түлш, хуванцар синтетик материалын түүхий эд гардаг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Газрын тосны нөөц

Дэлхийн газрын тосны хамгийн их нөөцтэй улс орнууд

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Мексикийн картел

22.02 Мексикийн хар тамхины мафи буюу Картел дэ Халиско Нюа Хенерэсион (CJNG) картелийн толгойлогч Эл Мэнчог (Нэмэсио Осэгуэра Сервантес) Мексикийн засгийн газар АНУ-ын тагнуулын албаны дэмжлэгтэйгээр 2500 цэргийн хүчээр отоонд оруулан устгасан. Уг ажиллагааны үеэр мексикийн үндэсний гвардын 25 цэрэг алагдсан бол мафийн 30 орчим гишүүн алагджээ. Картелийн тарж бутарсан хүч уг явдлын дараа мексикийн 20 мужид цагдаа болон ард түмний эсрэг дайн зарлаж эмх замбараагүй байдал үүсгэн тус мөргөлдөөн одоо болтол үргэлжилсээр байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ-ын агаарын хамгаалалт

15.03 АНУ-ын Катар дахь цэргийн бааз руу довтолсон ираны пуужинг америкийн агаарын хамгаалалт алдсан.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Оросын дайралт

09.20.2025 Оросын агаарын цэргийн хүч Украины Констиновка хотыг үрлэн бөмбөгөөр бөмбөгдөж байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Израил, АНУ-ын дайралт

15.03 Израил АНУ-ын агаарын цэргийн хүч Ираны цэрэг зэвсэг, цэрэг дайны байгууламжийг бөмбөгдөв.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны дайралт

21.03 Ираны агаарын дайралт энгийн израилын гэр бүлд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бичлэг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Ираны дайралт

21.03 Ираны дрон АНУ-ын 5-р тэнгисийн цэргийн флотын жанжин штаб луу дроноор довтлов.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Трамп еврей

Трамп: АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд би еврей америкчуудыг байнга дэмжиж ирсэн бөгөөд цаг үргэлж еврей ард түмний нөхөр, баатар нь байх болно.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Хятадын батлан хамгаалах яам

2025 “Америк байнгын дайн тулаан хийдэг орон. 240 жил оршин тогтнохдоо өнгөрсөн бүх он жилүүдэд дайн тулаанаас ангид байгаагүй бөгөөд зөвхөн 16 жил дайн хийгээгүй өнжсөн билээ.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Зеленский

20.03 “Бид дайны гал зогсоох тухай яриа хөдөлгөөнийг хурдасгах шаардлагатай, энэ талаар Орост дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй байна, Путин дайн зогсоохыг хүсэхгүй байгааг бид мэддэг. Түүхийн хувьд тэд ялагдана, оросын үлэмж их хэмжээний цэрэг дайчид амь насаа алдаж байна. Мөнгө өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн дутагдаж байгаа эд. Манай батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл хагас хүчин чадлаар ажиллаж байна, бидэнд дайнд хэрэгтэй дрон үйлдвэрлэх санхүүжилт хэрэгтэй байна.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

АНУ

27.03 АНУ-ын батлан хамгаалах яам Украинд зориулсан цэрэг зэвсгийн тусламжаа Дундад Ази руу шилжүүлэхийг хүсч байна.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Покровск хот, Украйн

13.12.2025 Украины Покровск хотыг Оросын зэвсэгт жил гаруй агаараас довтолж бөмбөгдөж цэргийн хүчээр эзэлсний дараах хотын нөхцөл байдал.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Пит Хегсет

21.02 АНУ-ын батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Питер Браин Хегсет 143кг туухай өргөж байна. Хегсот улс төр судлалаар Принстоны их сургууль төгсөн цэргийн албанд орж, Ирак, Афганистанд албан үүргээ гүйцэтгэж байсан. 2024 оны 11 сард ерөнхийлөгч Трамп түүнийг нэр дэвшүүлсний дагуу Сенат батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар албан тушаалыг баталсан. Хэд хэдэн ном бичсэний зарим нь хамгийн сайн борлуулалттай номын тоонд орсон.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Английн сайд

14.09.2025 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын Дотоод хэргийн сайдаар сонгогдсон анхны лалын шашинт эмэгтэй бол Махмуд Шабана юм. Пакистан гаралтай гэр бүлд Английн Бирмингэм хотод төрсөн. “Миний итгэл үнэмшил бол миний амьдралын амин сүнс, намайг олон түмний төлөө үйлчлэхэд хөдөлгөгч хүч болдог. Миний оршин амьдарч байгаа, ухамсарлаж ойлгож байгаа амьдралыг минь тэтгэдэг.”

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Нью-Йорк цагаачдын хот

05.11.2025 АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани:

Нью-Йорк хот цагаачдын хот байсан, цагаачдын барьж байгуулсан, хүчирхэгжүүлсэн хот, өнөөдрөөс цагаачид удирдахаар боллоо.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Австралид болсон хядлага

14.09.2025 Австрали, Сидней Бонди далайн эрэг, Арчер талбайд еврейн Ханукка баярыг тэмдэглэж байх үед энэтхэг гаралтай австралийн иргэншилтэй лалын шашинт аав хүү Сажид Акрам, Навиид Акрам гал нээж 14 хүний (11 эрэгтэй, 3 эмэгтэй, 10 настай охин) амь насыг хохироосон. Уг хядлагын хариуцлагыг Исламын улс террорист байгууллага хүлээсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Төрийн үүрэг

15.04.2025 Путин:

Иргэд хаашаа ч явах сонирхолгүй сайн сайхан ажиллаж амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх явдал чухал. Энэ бол бидний, төр засгийн, төрийн албан хаагчдын ажил үүрэг…

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Чарли Кирк

10.09.2025 Чарлз Жеймс Кирк америкйн улс төрч, аж үйлдвэржүүлэгч, ухуулагч. Оюутны улс төрийн байгууллага болох Эргэлтийн мөч (Turning Point USA) байгууллагыг үүсгэн байгуулан идэвхийлэн ажиллаж байгаад алагдсан. Трамптай тун ойр холбоотой байсан гэгддэг түүнийг ирээдүйн улс төрийн карьер болон америкийн үндэсний үнэт зүйлс шашин шүтлэгийг дэлгэрүүлэх ажил идэвхийлэн хийдгээс болж амь насыг хороосон гэдэг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Зеленский

Володимор Олександрович Зеленски улс төрч, зохиолч, жүжигчин, комедиан артист 2019 оны сонгуулиар тухайн үеийн ерөнхийлөгч Петро Поршенкотой өрсөлдөж 73.2 хувийн саналаар Украин улсын 6 дахь ерөнхийлөгч болсон. Аав Олександр Зеленский их сургуулийн профессор, ээж Римма Зеленска инженер байсан. Эцэг нь профессор байсан Криви Рих хотын Эдийн засгийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 2003 од Олена Кляшкотой гэрлэсэн, охин, хүүтэй. US Forbes сэтгүүл түүний хөрөнгийг багадаа 30 сая доллар гэж мэдээлсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Дайн бөмбөгдөлт

2024 Оросын зэвсэгт хүчний ФАБ300 бөмбөг.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Талибан шийтгэл

25.09.2024 Талибууд гэм буруутай хүнийг шийтгэж байгаа нь.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Америк цэрэг украинд

20.10.2024 Украины дайнд украин 2022 оны 2 сарын 27-ноос Олон улсын легион хөлсний цэрэг элсүүлэн тулалдаж эхэлсэн. 2022 оны 3 сард 52 орны 20,000 цэрэг дайчид украины талд тулалдаж байна гэж зарласан ч хөлсний цэргийн тооны хувьд маргаантай байсан. Оросын тал 2024 оны 3 сард 5,962 гадны хөлсний цэргийг тусгай ажиллагааны үеэр устгасан гэж мэдээлсэн.

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Дайн

21.12.2024

Дайны тоо баримт

← Back

Thank you for your response. ✨

Rating(required)

Дэлхийн дахинд өрнөж буй мэдээ мэдээлэл, дайн тулаан, хямрал мөргөлдөөн, мөнгө санхүү, хувьцаа коин, хөдлөх үл хөдлөх хөрөнгө, хүмүүсийн амьдрал ахуй

  • Зеленский багадаа англи хэл түлхүү суралцсан, бөх, бүжиг, төгөлдөр хуур сонирхон оролддог байсан. Киевийн үндэсний эдийн засгийн дээд сургуулийг “эрхзүйч” мэргэжлээр төгссөн. Эрхзүйч мэргэжлээр ажиллааагүй. 11-р ангиас эхэлж тухайн үед залуусын дунд маш их алдаршиж байсан КВН буюу «Клуб весёлых и нахо́дчивых» цэнгээнт хөтөлбөрийн баг байгуулж, 1997 онд түүний толгойлж бүх үзүүлбэрийг дэглэдэг байсан «95-й…

  • Та бүхэнд мэдээ мэдээллийг аливаа ямар нэг талаас хамааралгүйгээр, өөр нэг өнцгөөс харалгүй цаг хугацаанд нь хүргэнэ.